fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцоллоо.

зураг
 

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарын харилцааг өргөжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Элчин сайд С.Шуфани Канад Улсын Амбан захирагч Мэри Саймоны мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

зураг
 
зураг
 

 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн