fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-04

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас кокс нүүрс асаагуурын хамт худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан.

Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-д оролцож энэ талаар дараах байр суурийг илэрхийлжээ. "Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Харин багасгая гэж байгаа юм. Ирэх өвөл 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас кокс нүүрс худалдан авахад зарцуулна.

Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Ийм л шийдэл байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна"

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.