fitness
  • 836 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найман иргэнээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна. 

Тодруулбал хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээр тогтоосон. Иймд хэргийн холбогдогчдоор ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нь нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн