fitness
  • 645 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон байдаг. 

Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармыг нүхэн гарцтай болгох ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. 

Тодруулбал "Нүхэн гарцны зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 м өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой.

Борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийнэ" гэдгийг Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин хэлж байсан.

Нүхэн гарцны бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байгаа аж. 

Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй энэхүү нүхэн гарцны төсөөлөл зургийг танилцуулъя. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын нүхэн гарцаас гадна дараах гурван байршилд бүтээн байгуулалт хийгдэх юм. Үүнд: 

  • Геологийн төв лабораторийн уулзвар
  • “Гермес” төвийн төмөр замын зоорь
  • Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.