fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Аюулт үзэгдэл, ослын улмаас манай улсад 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 800 сая төгрөг зарцуулсан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 177 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 97 тохиолдлоор, геологийн гаралтай аюулт үзэгдэл 83 удаа тохиолдож, 20  буюу 31.7 хувиар тус тус өссөн байна.

Харин биологийн гаралтай аюулт үзэгдэл 138 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 36 (20.7%) тохиолдлоор, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3203 удаа тохиолдож, 27 (0.8%) тохиолдлоор тус тус буурчээ.

Оны эхний 10 сард:

  • Үер 107
  • Газар хөдлөлт 77
  • Объектын түймэр 2476
  • Ой, хээрийн түймэр 100
  • Усны осол 70 тус тус бүртгэгджээ.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.