fitness
  • 7016 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газар ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Талст Молор” ХХК-ийг тойрсон гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл цацагдаж байна. Шууд хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч нэрээр Монголын үндэсний компаниудыг элгээр нь мөлхүүлж, эрүүгийн элментүүдтэй нийлж тонон дээрэмдэх сонирхолтой иргэд энэ улсад олон болж. Тэдний нэг бол Хятад улсын иргэн Бинг Союули буюу Соёл юм.

Уншигч танд “Талст Молор” ХХК-ийг тойрсон асуудлыг үнэн мөнөөр, баримт нотолгоон дээр тулгуурлан хүргэх гэж байна. Бидний бичиж буй дараах мэдээлэлд худал хуурмаг зүйл нэг ч байхгүй, бүгд баримт бас дахин баримтаар батлагдана. 2015 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газарт үйл ажиллагаа явуулах,  ашиглалт малтмал, хайгуулын лицензийг иргэн Б.Мөнхтөр “Литологи” ХХК -ийн нэрээр сонгон шалгаруулалтад орж, хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалтын мөнгийг төлж  авчээ.

Баримт 1.  Сонгон шалгаруулалтын мөнгө шилжүүлсэн нь:  


Дараа нь Б.Мөнхтөр тус уурхайд хөрөнгө оруулалт хийж, хундамаас нь эхлээд бүхнийг өөрийн хөрөнгө,  хүчээр барьсан байдаг. Харин 2017 онд түүний үеэл ах Д.Цоггэрэл нь “Х тайлантай, ашигладаггүй компани байгаа, идэвхижүүлж хөгжүүлмээр байна” гэсний дагуу “Талст Молор” ХХК руу хайгуулын лицензээ шилжүүлжээ. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Мөнхтөр тус компанийн 95 хувь, Д.Цоггэрэл 5 хувийн хувьцаа эзэмшихээр болж, уг гэрээн дээрээ гарын үсэг зурцгааж, нотариатаар баталгуулсан баримтыг та бүхэн харж байна.

Баримт 2. Худалдах худалдан авах гэрээ


Өөрөөр хэлбэл Д.Цоггэрэл худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээнд тусгасан зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрч өөрийн баталгаат гарын үсэг зурсан нь энэ. Энэхүү гарын үсэг Д.Цоггэрэлийн гарын үсэг мөн болохыг кримлистикийн дүгнэлт баталсан. Худалдах, худалдан авах гэрээн дээрх гарын үсэг Д.Цоггэрэлийнх мөн хэмээн баталсан шинжээчийн дүгнэлтийг та бүхэн харж байна.

Баримт 3. Худалдах, худалдан авах гэрээн дээрх гарын үсэг Д.Цоггэрэлийнх мөн болохыг баталсан шинжээчийн дүгнэлт.


Ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй Х тайлантай байсан “Талст Молох” ХХК-ийг Б.Мөнхтөр мөн л өөрийн хөрөнгө мөнгөөр өөд нь татаж, вольфрамын уурхайн ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ үеэл ах Д.Цоггэрэлийг ерөнхий геологич болон уурхайн захиралаар томилж,  сарын 5 000 000 төгрөгийн цалин өгч, “Таван богд” группээс лизингээр 185 000 000 төгрөгийн үнэ бүхий цоо шинэ машин хүртэл авч өгөөд, эцэст нь Б.Мөнхтөр өөрөө мөнгө төлж лизинг нь хаасан нь баримтаар нотлогддог.

Баримт 4. Д.Цоггэрэлд өгч байсан цалин, лизингээр машин авч өгөөд төлж барагдуулсан нь...  





Б.Мөнхтөр өөрийн үеэл ах Д.Цоггэрэлдээ чамлахааргүй өндөр цалин өгч, нийгмийн асуудалд хүртэл онцгой анхаарч байсныг дээрх баримт нотолно. Гэтэл 2019 онд үеэл ах Д.Цоггэрэл нь ажлын байран дээрээ архидан согтуурч, ажилтнуудыг удаа дараа зодож, зарим нэгийг бүр 30 км явган гүйлгэсэн байдаг. Энэ мэт балмад үйлдлээсээ болж ажлаасаа чөлөөлөгджээ. Харин өөрсдийгөө тус уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө оруулагч хэмээн ярьж буй Хятад улсын иргэн Бинг Союули нарын гурван хятадын хувьд тус компанид хөрөнгө оруулал хийсэн бус ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятадаас ажиллах хүч нийлүүлэн хамтарч ажиллахаар болсон болохоос компанид хөрөнгө оруулалт хийгээд, хулхидуулсан зүйл байхгүй аж.

Баримт 5. Ажиллах хүч нийлүүлэх гэрээ.

Д.Цоггэрэл ажлаасаа чөлөөлөгдсөн үйл явдалтай зэрэгцээд тус компанид ажиллах хүч нийлүүлж байсан Хятад улсын иргэн Бинг Союули нарын хүмүүс тус уурхайгаас гурван тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх гянтболдыг ямар ч зөвшөөрөлгүй, хулгайн замаар хил давуулсан байдаг. Б.Мөнхтөр бүтээгдэхүүн алга болсон талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бол үүнтэй зэрэгцээд үеэл ах Д.Цоггэрэл нь захиргааны хэргийн шүүхэд “Талст Молор” ХХК-ийг буцааж авна гэсэн гомдол гаргажээ. Үеэлүүдийн энэ маргааны хажуугаар тус компанид ажиллах хүч нийлүүлдэг байсан хятадууд Иргэний хэргийн шүүхэд “Бид хөрөнгө оруулсан тул энэ уурхайгаас ашиг хүртэх ёстой” хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. Харин энэ гомдлыг Иргэний хэргийн шүүх нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Нэмж хэлэхэд өөрсдийгөө тус компанид хөрөнгө оруулаад залилуулсан хэмээгээд байгаа ажиллах хүч нийлүүлдэг Хятадуудаас Б.Мөнхтөр нэг удаа 490 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлсэн мөнгөө буцаагаад шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байв.

Баримт 6: Хөрөнгө оруулагч хэмээн өөрсдийгөө ярих Хятадуудын гомдлыг хэрэгсэхгүй болгосон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр.

2017.01.16 -ны өдөр Захиргааны хэргийн шүүх “Талст Молор” ХХК-ийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд байгаа юм уу?, Худалдах,  худалдан авах гэрээгээр шилжүүлээд байгаа юм уу?,  Энэ иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой маргаанаа Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх сонирхол Д.Цоггэрэлд байгаа учраас, нэхэмжлэгч Д.Цоггэрэлийн Иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрхийг нь нээж өгөхийн тулд “Талст Молор” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал,  Д.Цоггэрэл “Талст Молор” ХХК -ийг үеэл дүү Б.Мөнхтөрдөө бэлэглэсэн юм уу?, Худалдах,  худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм уу?  гэдгээ Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлээд ир гэдэг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр гаргасан гэсэн үг.

Баримт 7: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал.

Энэ шийдвэрт, Улсын бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Д.Цоггэрэлийн эрх шууд СЭРГЭХГҮЙ  гэдгийг тодорхой заасан. Давж заалдах шатны шүүх ч Улсын бүртгэл хүчингүй болсон гэдэг нь нэхэмжлэгч Д.Цоггэрэл өмнө нь энэ компанийн 100 хувийг эзэмшигч байсан гэдэг тэр эрх нь шууд СЭРГЭХГҮЙ шүү гэдгийг магадлалд маш тодорхой бичсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч шүүх Д.Цоггэрэлийн өмчлөлийн эрхийг сэргээсэн шийдвэр гараагүй.

2023.09.02 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б.Мөнхтөр нь  2017.01.09-ны өдрийн байгуулагдсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч Д.Цоггэрэл гэрээний дагуу “Талст Молор” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Мөнхтөрд шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоосон нь хар дээр цагаанаар бичсэн байгааг та харж байна.

Баримт 8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр.



 Б.Мөнхтөрийн хэлж ярьж буй бүхэн баримт бас дахин баримтаар нотлогдож байгааг та бүхэн дээрх баримтуудаас харсан биз ээ. Энэхүү баримтууд, Захиргаа болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд бүгд эх хувиараа Б.Мөнхтөрд ч Д.Цоггэрэлд ч бий. Гэтэл Д.Цоггэрэл Монголын шүүх байгууллагын шийдвэрүүдийг санаатайгаар мушиган гуйвуулж, бүхэл бүтэн гурван жил хохирогчийн дүр эсгэж явна. Бүр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал албажингуут өөрөө хэргийн оролцогч биш, эрүүгийн хэрэг дээр очиж тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, бусад хуулийн байгууллагуудаар явж “Би “Талст Молор” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болсон, уурхайн лиценз миний өмчлөл болсон” гэх ойлголтыг өгч, битүүмжлэл, хязгаарлалтуудыг цуцлуулж чаджээ. Тэр бүү хэл СХД-ийн Улсын бүртгэлийн хэлтэст  шинээр Улсын бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт өргөдөл гаргасан бөгөөд энэ хүсэлт өргөдлийг нь тус дүүргийн улсын байцаагч нэг өдрийн дотор шийдвэрлэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байгаа юм. Энэ өдөр Д.Цоггэрэл шинээр тамга, тэмдэг хүртэл авсан. Эндээс харахад Монголын шүүхийн шийдвэр Д.Цоггэрэлд огт хамаагүй, шүүхийн шийдвэр ямар гарснаас үл хамаарч өөрт ашигтайгаар эргүүлж, мушиган гуйвуулж, хууль бус үйл ажиллагаа гүйцэтгэжээ.  Монголын төрийн байгууллага, улсын бүртгэгч хүртэл энэ хууль бус үйл ажиллагааны хам хэрэгтэн болчихсон. Нөгөө хүнд сурталтай, аливаа асуудалд урт цаг хугацаа шаарддаг төрийн байгууллага, төрийн албан хаагчид Д.Цоггэрэлийн хүсэлтийн дагуу “Талст Молор” ХХК-ийн эзэмшигч Д.Цоггэрэл мөн” гэсэн шийдвэрийг нэг л өдрийн дотор гаргаж чадсан. Бүр тавын таван байгууллага яг ижилхэн ийм шийдвэр нэг өдрийн дотор гаргасан гэхээр Д.Цоггэрэлийн ард эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг нэгэн байгааг илтгэнэ. Б.Мөнхтөр бол Ховд аймгаас сонгогдсон гишүүдийн нэгний нөлөө гэж харж байгаа бөгөөд ийм боломж байгаа нь Д.Цоггэрэлд нохой мэт үйлчилсэн төрийн албан хаагчдын үйдлээр батлагдаж буй. Шууд хэлэхэд, төрийн байгууллагынханы ажлаа мэддэггүй, ажилдаа сэтгэлгүй ханддаг, тэгсэн хэрнээ магадгүй авлига авсан байж ч болохыг энэ үйл явдал батална. Өнөөдөр ажлаа мэддэггүй, шахааны төрийн албан хаагчдаас болж Талст Молор” ХХК улсын бүртгэлийн хоёр гэрчилгээтэй, хоёр тамгатай, хоёр захиргаатай болчихоод байна.  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт “Цоггэрэлийн өмчлөх эрх сэргэхгүй болно” гээд тодоос тод  биччихсэн байхад үүнийг олоод уншчих мэдлэг боловсролтой, чадалтай, сэтгэлтэй хүн төрийн албанд байхгүй байна.


Магадгүй Монголын шүүх байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэж, өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж, мушиган гуйвуулж, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан Д.Цоггэрэл, түүний хамсаатан Хятад улсын иргэн Соёл тэргүүтэй хятадууд, тэдний гар хөл болсон төрийн албан хаагчид, тэдний арыг даадаг УИХ-ын гишүүн гээд бүгд хуулийн өмнө сөхөрч, хариуцлагаа хүлээж,  хам хэрэгтэн болох өдөр ирнэ гэдгийг баримттай учраас энд биччихье. Д.Цоггэрэл бол ямар ч хамаагүй аргаар  “Талст Молор” ХХК, түүний эзэмшлийн гянтболдын уурхайд эзэн суухыг санаархагч юм. Тиймдээ ч хүйтэн зэвсэг барьсан эрүүгийн элментүүдийг Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад”-ны уурхай руу дайруулж, жирийн хөдөлмөрчин ардыг хүнд бэртээж, эхнээсээ эмчилгээнээсээ салаагүй байна. Энх цагт эх оронд минь дайны нөхцөл байдал үүсч, жирийн иргэд гэмтэж бэртэж байгаа энэ хэрэгтэй холбогдуулан 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа нь баримтаар нотлогдоно. Ийм байхад Монголын хууль хяналтын байгууллага өөрсдийнх нь шийдвэрийг үл тоож буй Д.Цоггэрэл, түүний хамаатан хятадууд, түүний арын хор найруулах, хов жив хутгах хамаг ажлыг хийж суудаг эрхэм УИХ-ын  гишүүн гээд бүгдийг өмнөө сөхрүүлэх цаг болсон. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үгтэй юм шүү Шүүх, цагдаа, прокурор, хууль хяналтын байгууллагынхаан. Үнэн ялах болтугай.

Ж.Батхишиг 

Бусад мэдээ

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоо

Батхишиг Ж.
Батхишиг Ж.