fitness
  • 602 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-24

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлбэ, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -12...-17 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн