fitness
  • 584 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-04

Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсч хөгжсөний 112 жил, Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсний 30 жил, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс энэ сарын 2-нд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэг шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.

Салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдийг алдаршуулах зорилготой энэхүү арга хэмжээг тус институт 1998 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.  

2023 оны шилдэг санхүүчдийг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран жилийн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварыг харгалзан 8 номинациар тодрууллаа.

2023 ОНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ШИЛДГҮҮД

Улсын салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүч - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн захиргаа удирдлагын газрын Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг Улсын салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүч - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн захиргаа удирдлагын газрын Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг

Бизнесийн салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүч - “Мобиком корпораци” ХХК, Санхүүгийн Удирдлага, бүртгэлийн албаны захирал О.Нарангэрэл Бизнесийн салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүч - “Мобиком корпораци” ХХК, Санхүүгийн Удирдлага, бүртгэлийн албаны захирал О.Нарангэрэл

Шилдэг хараат бус аудитор - Грант Торнтон Аудит ХХК, Аудитын партнер Б.Дэлгэрмаа Шилдэг хараат бус аудитор - Грант Торнтон Аудит ХХК, Аудитын партнер Б.Дэлгэрмаа

Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш - СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш, доктор Ц.Пүрэвтуяа Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш - СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш, доктор Ц.Пүрэвтуяа

Татварын албаны шилдэг санхүүч - Татварын Ерөнхий Газрын Эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан Татварын албаны шилдэг санхүүч - Татварын Ерөнхий Газрын Эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан

Нийгмийн даатгалын шилдэг санхүүч - Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Ахлах нягтлан бодогч Д.Эрдэнэчимэг Нийгмийн даатгалын шилдэг санхүүч - Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Ахлах нягтлан бодогч Д.Эрдэнэчимэг

Шилдэг үнэлгээчин - МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Б.Хүрэлбаатар Шилдэг үнэлгээчин - МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Б.Хүрэлбаатар

Орон нутгийн шилдэг санхүүч - Өмнөговь аймгийн ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Очгэрэл Орон нутгийн шилдэг санхүүч - Өмнөговь аймгийн ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Очгэрэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕИЙН ЗУРГУУД:

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.