fitness
  • 663 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

Хуурамч гүйлгээгээр нэр бүхий банкнаас 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнгөрсөн Даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний 18:15 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд манай ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банканд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.