fitness
  • 777 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад орлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах энэхүү төв нь зоогийн газар, худалдаа, үйлчилгээний танхимууд, йог, фитнесийн өрөө, хурлын танхимтай бөгөөд багш, оюутнуудын амрах, суралцах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг МУИС-ийн хөрөнгө оруулалтаар “Ситиланд марк” ХХК  гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.