fitness
  • 584 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-28

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг албан ажлаас нь чөлөөлсөн болохыг эх сурвалж хэлэв. Түүнийг зохион байгуулалт хийж чадаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн байна.

Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн давс, бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй хугацаа алдсан гэх асуудал үүсжээ.

Хотын дарга өнгөрсөн Бямба гарагт зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзах үеэрээ "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасан" гээд шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг хэвийн болгох үүрэг өгч байв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.