fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг өнөөдөр 12:00 цагт зарлах аж. Зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Уг тендерт шалгарсан компани ТЭЗҮ, зураг төсөл дээр ажиллах, гүйцэтгэгчид хяналт тавих үүрэгтэй байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлана. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

"Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метротой болох шийдвэр гарлаа, 2028 онд явуулна" хэмээн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдэж байсан юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж, 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр энэ оны төсөвт тодотгол хийжээ.

НИТХ-аас нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,122,582,443.2 төгрөг байхаар баталжээ. Үүнээс татварын орлого 873,119,158.3, татварын бус орлого 230,365,833.7 төгрөг байна.

Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048.9 байх бол үүний 1,397,488,647.6 төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ.

Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000, Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангийн дансны үлдэгдэл 4,218,855 төгрөгийг нийслэлийн энэ оны төсвийн жилд нэмж зарцуулах юм байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн