fitness
  • 409 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-03

Монгол Улс 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын 6, ОХУ-тай автозам, төмөр замын 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг юм. 

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомт ажиллуулахаар тусгасан бол 2020 онд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-тай нот бичиг солилцон, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд Цагаандэл-Уул-Өлзий авто замын, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн төмөр замын 3 боомтыг ажиллуулахаар тусгаснаар Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомттой болсноос одоогоор 13 нь хэвийн ажиллаж байна. 

Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомттойгоос 10 нь ажиллаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас 6 нь хаалттай байгаа. Мөн, агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” ОУНБ ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллахгүй байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.