fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-10

Зам тээврийн салбар энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7%-аар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9%-аар нэмэгджээ. 

Бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6%-аар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7%-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

2024 оны дөрөвдүгээр сард: 

  • Авто тээврээр 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7%-аар нэмэгдсэн байна.
  • Агаарын тээврээр 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3%-аар өсжээ.

Мөн сард Монгол Улсын авто замын боомтоор нийт 73,198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. 

Үүнээс 11,222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар, 61,976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6%-аар тус тус өссөн дүнтэй байгаа аж. 

Бусад мэдээ

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн