fitness
  • 694 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-20

                                                                                                                         Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 17 -р хороо  Маршал таун хотхонд байрших “Нум Сум нэртэй бааранд энэ оны 05-р дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн орчимд гал гарч 104, 105, 106-р байруудын оршин суугчид энэ орчлонгоос эгээтэй л явчихсангүй . Тус байрны нэгэн оршин суугч орцны айлуудаа бүгдийг нь сэрээж, утаа угаараас  гарган гал команд дуудсанаар оршин суугчдыг аймшигт аюулаас сэрэмжлүүлж чадсан юм. Учрыг тодруулбал тухайн байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Нум сум гэх нэртэй баар, Delicatesen лоунжны  гал тогоонд түймэр гарч тус байрны оршин суугчдыг ийнхүү эрсдэлд оруулсан юм. Гал команд цаг алдалгүй ирж галыг унтрааж аюулгүй болгосон. Гал сөнөөгчдийн урьдчилсан дүгнэлтээр тус баарны гал тогооноос гал гарсан бөгөөд үндсэн шалтгаан нь шарах шүүгээгээ улайстал халааж орхисоноос болсон аж.  

Ийнхүү иргэдийг эрсдэлд оруулсан үйлчилгээний газар нь галын дохиолол байхгүйн дээр галын хоргүй нэг ёсондоо галын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Иргэдийн зүгээс гал гарсантай холбогдуулан тус баарны үйл ажиллагаатай танилцахад эх сурвалж нь тодорхойгүй хэд хэдэн зэвэрсэн баллонтай газ тухайн баарны гал тогоонд  газан плитканы хажууд байсан . Хэрвээ гал тухайн баллонд хүрсэн бол учрах хор хохирлыг бид таашгүй. Хэдэн хүний эрдэнэт амь эрсдэх байсан бол !!! Өнгөрөгч өвөл Дүнжингарав захын уулзвар дээр гарсан дэлбэрэлт хэдэн хүний амь насыг авч одож, хэдий хэмжээний хохирол учруулж, олон хүнд сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсныг бид харсан. Одоо ч хор уршиг нь үргэлжилж байгааг бид бэлхнээ мэдэх билээ . “Нум сум” баар нь анх удаа иргэдийн аюулгүй байдал, тав тухад халдаж байгаа асуудал биш . Уг баар нь хууль зөрчин орон сууцны доор баар ажиллуулж байнга чанга дуу чимээ, зодоон нүдээн, архидан согтууралт, хар тамхинд донтогчдын мансууралт явагдаж оршин суугчдын тав тухыг байнга алдагдуулдаг 



Мөн түүнчлэн засвар үйлчилгээ хийх нэрээр цохилттой дрилл , алх лантуугаар хана туургаа нүдэж, хүчтэй винтелятор өдөр шөнөгүй ажиллуулж тос хиншүүний үнэрээр  орц , байрыг  байнга угаартуулж  жоом, хулгана үүрлүүлж ирсэн . Оршин суугчид бид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ” эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ” эрхээ бүтэн 16-н жил энэхүү баарныханд  зөрчүүлж ирлээ. Зохих эрх бүхий байгууллагуудад гомдол шаардлага олон удаа өгч ирсэн бөгөөд төрийн байгууллагуудын зүгээс ямар ч арга хэмжээ авдаггүйгээр барахгүй баарны эзэн Юна ,түүний менежерийн занал доромжлолоор “өргөдөл”-ийн хариу ирдэг. 2024 он гарсаарМаршал СӨХ болон Хан-Уул дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс , Цагдаагийн байгууллага Улаанбаатар Хотын Захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Төрхүү нарт оршин суугчид бид хандсан. Та бидний сайн мэдэх Хууль Зүйн сайд асан шудрага ёсны бэлэг тэмдэг болсон Нийслэл хотын захирагч Х.Нямбаатар  хуулийн байгууллагад ханд ” гэсэн хариулт  төдийхнөөр тайлбарласан шиг сууж байна. Уг “Нум сум” баар,  Деликатесен лоунж , түүний  гал тогоо нь Эко констракшн компаний захирал Нямдаваагийн  эхнэр асан Юна (2009 оноос  ажиллуулсан)   гэгчийнх юм байна. Одоогоор тус баарны эзэн Юна гэгч нь Хонконгод амьдардаг гэх.  Оршин суугчид бид мэдэхгүйдээ танд шууд хандаагүй,хандах ёстой нэгж субьект болгонд хандсан. Гэвч энэ төрийн байгууллагад чинь иргэдийн төлөө ажилладаг газар,хэлтэс, нэгж, ажилтан гэж алгаа Даргаа ! Сонгууль болдгоороо болж амьдрал үргэлжлэх учир зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж баарны үйл ажиллагааг зогсоож,иргэд бидний “ эрүүл аюулгүй орчинд амьдрах “ хууль ёсны эрхийг минь эдлүүлжхууль дүрэм журмаа биелүүлдэггүй төрийн албан хаагчдынхаа өмнөөс эрхэм ерөнхий сайд  ТА иргэд бидэнд амь нас ,эрүүл мэнд болон эд хөрөнгийн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна!

 

 

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 104,105,106-р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн