fitness
  • 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-28

"Олон улсын тээврийн форум 2024" дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг баталсан байна. Ингэснээр Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт Герман улсад мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг тус улсын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв дээр чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэнэ.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн