fitness
  • 790 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-17

Ирэх аравдугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болохтой холбогдуулан наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох болсныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасны дагуу дээрх арга хэмжээг авах юм.

Орон нутгийн сонгууль бол иргэн бүр амьдарч буй сум, дүүрэг, аймаг, нийслэлийнхээ төлөөлөгч нарыг сонгоно. Тодруулж хэлбэл, ирэх дөрвөн жилд сум, дүүрэг, аймаг, нийслэл хөгжих эсэхийг шийдэх чухал сонгууль гэж ойлгож болно.  Нэг ёсны таны амьдардаг хороонд хаана нь нийтийн эзэмшлийн зам барих ёстой вэ, хаана нь сургууль, цэцэрлэг барих шаардлага байна вэ гэдэг шийдлийг гаргаж, иргэдийнхээ “зарц” нь болж ажиллах ёстой төлөөлөгч нарыг сонгох юм.

Иймээс сонгогч бүр энэхүү сонгуульд хариуцлагатай хандах ёстой. Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч саналаа өгнө.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн