fitness
  • 250 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-27

Иргэний Зориг Ногоон Намаас өчигдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр тус намын дарга Б.Батбаатар “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдээд байна” гэдэг агуулгатай зүйл ярьсан.  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу МАН, АН-ын бүлгийн төлөөллүүд тус зөвлөлд байдаг аж. Харин бусад буюу ХҮН нам, Үндэсний Эвсэл, Иргэний Зориг Ногоон Намууд бүлэггүй тул зөвлөлийн гадна үлдээд байсан юм.    Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр тус зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн