fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-13

Ховд аймгийн Булган сум 10 мянга гаруй хүн амтай. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дулаан хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 20 мВт хүчин чадалтай “Булган” дулааны станцыг шинээр байгуулжээ.


Тус станц 2024 онд хувийн хэвшлийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орсон бөгөөд Булган сумын хэрэгцээг бүрэн хангахаас гадна өөр нэг сумыг дулаанаар хангах боломж бүрджээ.  

Өнөөдрийн байдлаар Булган сумын 131 аж ахуйн нэгж, байгууллага, 30 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна.

Булган сум цаашид хилийн боомт хот болж хөгжих зорилт дэвшүүлж байгаа. Үүнд дээрх бүтээн байгуулалтын ажил чухал ач холбогдолтой бөгөөд тус суманд шинээр орон сууц, барилга барих нөхцөл бүрдсэн гэдгийг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан энэ сарын 9-нд Булган суманд ажиллах үеэрээ тус станцын үйл ажиллагаатай танилцжээ.    

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн