fitness
  • 668 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

УИХ-ын өнөөдөр /2023.01.19/-ийн чуулган үргэлжилж байна. Нийт 18 асуудлыг хэлэлцэж буй.

-Дэлхийн банкны "Ухаалаг засаглал II төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг маргааш батална-

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн асасоциаци хооронд байгуулсан "Ухаалаг засаглал II төсөл"-ийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан юм.

Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, агдаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

Асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул эцэслэн батлах санал хураалтыг баасан гарагийн 10.00 цагт явуулахаар боллоо.

-Дотоодын цэргийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш шийдвэрлэнэ-

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Гишүүд асуулт асуусангүй. Эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар батлах юм. Улмаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлууллаа-

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Хоёр байнгын хороо хуралдаж байгаа тул санал хураалт явуулах боломжгүй хэмээн үзсэн юм.

"Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж байгаа учраас хойшлууллаа.

-Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг хойшлуулав-

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Улмаар санал хураалт явуулах хугацааг хойшлуулсан юм. Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжлэх юм.

-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой арга хэмжээний тогтоолыг баталлаа-

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий сонсголын тайлантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИх-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулж, асуулт асуух гишүүн байсангүй. Тогтоолын төслийг 56 хувиар баталлаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.