Улсын хэмжээнд монгол хэл, бичгийн Элсэлтийн Шалгалт/ЭШ/ дөрөвдүгээр сарын 18-19-нд зохион байгуулагдана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан суудлын хуваариа www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэж авна.
Монгол хэл, бичгийн шалгалт өгөх сурагчдын анхааралд:
Улсын хэмжээнд 52 шалгалтын төвд 84,969 иргэн монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх бөгөөд шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3,301 багш, ажилтан ажиллана.
МХБШ-ын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хоногийн дараа нийтэд зарлана.
ЭШ-ын холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоог илгээж, авах боломжтой.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв