fitness
  • 36 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-16

Нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий менежер скүүтер, цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэв.

Харин скүүтер, цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн