УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн байгууллагууд дэргэдээ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛГҮЙ БАЙХ асуудал орж ирж байна. Тэгэхээр ЗГ, УИХ, яам, агентлагууд Хэвлэл мэдээллийн албагүй болно гэсэн үг үү" гэж асуув.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариулахдаа "Хэвлэл мэдээллийн байгууллагад редакцтайгаар үйл ажиллагаа явуулдаг сонин, сэтгүүл, радио, телевиз, сайт зэрэг ХМХ эзэмшдэг хуулийн этгээд тооцогдоно.
ЗГ-ын Хэвлэл мэдээллийн алба гэх мэт хэвлэлийн төлөөлөгч нар орохгүй" гэсэн юм.