Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж буй шатрын гранпри тэмцээний найм дахь өрөгт олон улсын мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын олон улсын мастер Полина Шуваловатай эвийн гэрээ байгууллаа.
Манай шатарчин эхний гурван өргийн дараа хоёр хожилтой байсан ч сүүлийн дөрвөн өрөг дараалан хожигдсон юм.
Харин энэ удаад тэнцсэнээр 2.5 оноогоор хүснэгтэд Гүржийн Салом Мелиа, орос гаралтай польш шатарчин Алина Кашлинская нартай ижил оноотой X байрт явна.
Тэмцээний сүүлийн өрөгт манай тамирчин Энэтхэгийн их мастер Харика Дронавалитай ухаанаа уралдуулна. Тэрбээр найман өргийн дараа 4.0 оноогоор V бичигдэж байна.
Эхний зургаан өргийн дараа тэмцээнийг хожигдолгүй тэргүүлж байсан БНХАУ-ын их мастер Жу Циньэр долоо дахь өрөгт Энэтхэгийн их мастер Хампи Конеруд дийлдсэн юм.
Улмаар найм дахь өрөгт хятад бүсгүй өрсөлдөгчөө хожсон бол Х.Конеру А.Кашлинскаятай оноо хуваасан аж.