fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Монгол Улсын Их хурлын даргын санаачлагаар зохион байгуулсан “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогч “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгорын байр суурийг хүргэж байна.

Дэлхий нийтээр бондын санхүүжилт хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл юм. Аж ахуйн нэгжүүд  төслөө дараагийн төвшин буюу олон улсын төвшинд хэрэгжүүлэхэд бондын санхүүжилт чухал. Бондын санхүүжилт олон талын оролцогчидтой учраас найдвартай. Хоёрт, үнэт цаас гаргагч хөрөнгийн зах зээлд бондоо гаргахад банк, даатгалын компани, иргэд, аж ахуйн  нэгж зэрэг олон байгууллагууд худалдан авдаг. Өөрөөр хэлбэл бонд олон байгууллагыг санхүүжүүлж буй учраас хамгийн том давуу талтай. Мөн ямар хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Өрсөлдөөнт зах зээлд тухайн аж ахуйн нэгжийн нэр хүндийг өсгөдөг. Өнөөдрийн арга хэмжээ топ 100 аж ахуйн нэгжид бонд гаргахад барьцаа хөрөнгийн шаардлага нэн тэргүүний асуудал биш хэмээн үзэж байна. Учир нь эдгээр аж ахуйн нэгж нэр хүндтэй учраас хөрөнгө оруулагчид итгэл өгч хөрөнгө оруулах боломжтой юм. Гэхдээ топ 100 аж ахуйн нэгжээс гадна танай компанийн нэр хүнд, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чадамжийг үнэлээд хөрөнгө оруулагч санхүүжилт өгч байна. Зах зээл учраас хүүгээр өрсөлдөх нь дамжиггүй. Олон худалдан авч буй учраас хүү багасах боломжтой. Бондоор санхүүжилт татсан учир тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд өсч, дараагийн төвшинд олон төрлөөр санхүүжилт авах боломж нээгдэнэ. Дүгнээд хэлбэл, барьцаа хөрөнгөөс илүү нэр хүнд, ирээдүйн чадамжид тулгуурлан хөрөнгө оруулалтыг татах давуу талтай юм.

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн