fitness
  • 156 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 11 цагийн өмнө

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан  дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа.


Манай улсад хоёр дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


Швейцар системээр есөн өрөг тоглосон энэхүү тэмцээний нээлттэй ангилалд Сингапурын их мастер Тин Жингяао 7.0, олон улсын мастер Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ нар ижилхэн долоон оноо авсан ч коэффицентийн зөрүүгээр Тин Жингяао түрүүлэн алтан медалиар энгэрээ мялаасан бол Ү.Агьбилэг мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Харин Монголын шатарчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. 


Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн цомд өрсөлдөх цор ганц эрхийг Индонезийн шатарчин Херфеса Шафира Дэви түрүүлснээр авлаа. Тэрбээр есөн өргөөс долоо оноо цуглуулжээ. Түүнтэй яг ижил 7.0 оноо авсан амжилт үзүүлсэн манай шатарчин, ФИДЕ мастер Э.Энхрий коэффицентийн алдагдалтай хоёрдугаарт байр эзэлж, дэлхийн цомоос анх удаа мөнгөн медаль хүртэв. Тэгвэл кандитат мастер Х.Баясгалан 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангалаа. 


Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар "Монголд хоёр дахь удаагаа болж буй энэ тэмцээн манай шатарчд үр өгөөжөө өгсөн байх, туршлага хуримтлуусан байх гэж найдаж байна. Эхний өргөөсөө л онц сонирхолтой боллоо. Ялангуяа охидын ангилалд өрсөлдөөн нэлээд ширүүн байсан. Дэлхийн цомын эрхээ авсан болон медальт байрт шалгарсан шатарчдадаа баяр хүргэе" гэлээ. Харин Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн П.Батчимэг "Шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж, хүсэж байна. Дэд байрт шалгарч, дэлхийн цомд оролцох эрхээ авсан Ү.Агьбилэгтээ тусгайлан баяр хүргэе. Дэлхийн шатрын холбооноос 2025 оныг "Нийтийн шатрын жил" болгон зарласан холбогдуулан хөтөлбөрт гаргасан. Энэ хөтөлбөрийн дагуу олон үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулахад биечлэн оролцож, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна" хэмээн ярилаа. 


Тэмцээний нээлттэй ангилалд түрүүлсэн Сингапурын их мастер Тин Жингяао "Өмнөх тэмцээнд Монголын их мастерт түрүүгээ алдаж байсан бол энэ удаа Монголд ирж түрүүллээ. Маш их баяртай байна. Энд ирсэн зорилгоо хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байна. Намайг болон манай улсын шатарчдыг одоо ААШТ хүлээж байгаа. Тэмцээнийг гайхалтай болох нөхцлийг бүрдүүлсэн монголчуудад баярлалаа. Гэртээ, эх орондоо байгаа мэт тухтай байлгасан зохион байгуулагчдад талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол мөнгөн медаль хүртсэн Ү.Агьбилэг "Маш их баяртай байна. Эх орондоо болсон энэ тэмцээнээс дэлхийн цомын эрх авлаа. С.Ган-Эрдэнэ маань хошой медальтан боллоо. Бэлтгэлээ сайн хийж дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцоно. Удахгүй манай шатарчид ААШТ-д өрсөлдөнө" гэлээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Индонезийн шатарчин Херфеса Шафира Дэви "Миний амьдралд гайхалтай мөч тохиож байна. Үүнээс илүү том баяр үгүй. Сэтгэгдэл маш өндөр байна. Тэмцээний зохион байгуулалтаас эхлээд бүх зүйл сэтгэл хангалуун байна. Монгол орон, ард түмэн нь надад гүн гүнзгий сэтгэгдэл, дурсамж үлдээлээ. Зорилгоо маш амжилттай биелүүлж, дэлхийн цомд оролцох эрх авсан нь онцгой тохиолдол юм" гэв. 


Өчигдөр өндөрлөсөн Азийн 3.3 бүсийн тэмцээнээс эрх авсан шатарчид ирэх аравдугаар сард дэлхийн цомд өрсөлдөнө. 











Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн