fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 15 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн эрх, хүүхдийн төлөө сан, боловсролын асуудлаар түлхүү хэлэлцжээ.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой.

Боловсролын сайд П.Наранбаяр:

  • Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг өргөн барина.
  • Дотуур байранд хүүхдийн эрхийн хамгаалахад анхаарна
  • Хүүхдийн зөвлөлөөс Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангахад анхаарна
  • Хүүхэд гэр, сургуулийн хооронд явахдаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. 
  • Хүүхдийн төлөөх байгууллагууд хамтраад төсөв мөнгөө нэгтгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн гэв. 

Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд буй.

Хүүхдийн төлөө сангийн тухай:
Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн