ДЦС-3, 4 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын 100 метр туслах замыг 2025 оны 5-р сарын 19-ний 15.00 цагаас 2025 оны 6-р сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хаана.
Барилга угсралтын ажил хийх явцад хоёр чиглэлийн урсгалтай түр замаар автомашин зорчино гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.