Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4816 болжээ. Мөн энэ өвчнийг туссан 3147 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан.
ХӨСҮТ-өөс батлагдсан тохиолдлын тоог өчигдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр 4682 гэж мэдээлсэн бол хоногийн дотор энэ тоо 134-өөр нэмэгдэж, өнөөдөр 4816 болжээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах нь зүйтэй.
Улаанбурхан өвчний талаар тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75103100 утсанд хандаж болно.