Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг хааж шинэчлэхээр болжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр уг уулзварыг зургаадугаар сарын 14-ний 23:30 цагаас зургаадугаар сарын 15-ны 15:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ.
Энэ үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.