fitness
  • 114 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын төсөв хангалтгүй, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангалтгүй байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбар боловсон хүчний дутагдалд орсон. Тиймээс эрүүл мэндийн салбарынхны цалин хоёр дахин нэмэх үү гэдгийг Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаа Г.Занданшатараас асууя.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудал, эрүүл мэндийн санхүүжилтийг асуудлыг нийт зарцуулах төсөв нь ДНБ-ий 6 хувьд хүргэж, Засгийн газрын нэгдсэн төсвийн 10 хувьд хүргэх, ДНБ-ий дор хаяж 1 хувийг анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулахыг ДЭМБ зөвлөсөн байдаг.

Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх бололцоо байхгүй гэдгийг шударгаар хэлье.

Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Төсвийн тодотгол бол төсвийн хэмнэлтийн тодотгол болно. 

Зээлийн хүүг бууруулах стратегийг бид хэрэгжүүлээд жилийн 6-8 хувь руу дөхүүлж байсан. Харамсалтай нь гадаад нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг бууруулах бололцоог олгохгүй байна. Өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Тиймээс Монголбанктай хамтарч зээлийг хүү бууруулах асуудлыг төсвийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн