fitness
  • 593 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 19 цагийн өмнө

Улсын баяр наадмын морьт харваанд бэлтгэгдэж байсан 18 морь хулгайлагдаж, СХД-ийн мал төхөөрөх газар хүргэгдэн, төхөөрөгдсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Эл хэрэг цагдаагийн газарт мөрдөгдөж байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “2025 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 19:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадамд зориулан бэлтгэж байсан, 5-12 насны 18 морь алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд морьд СХД-ийн мал төхөөрөх газар хүргэгдэн, төхөөрөгдсөн болох нь тогтоогдсон бөгөөд 19-27 насны дөрвөн этгээдийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна” хэмээсэн.

Харин Монголын үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар: Шавь нарыгаа "архи уулаа" гэж загнадаг байсан. Түүнд өсөрхөж, морьдыг минь хөнөөжээ

"Юуг нь нуух вэ, тэр хулгайч нар дотор миний шавь байж. Мориндоо бус чонотой нийлсэн хонь гэдэг шиг зан гаргаж багш нарынхаа хайртай хүлгийг алж байхдаа нүд цавчаагүй шавь нартаа харамсаж байна.

Миний хувьд сүүлийн 8-9 жил захын гэр хорооллоос хулгай дээрэм хийдэг, худал ярьдаг, архи дарс уудаг өсвөр насны хүүхдүүдийг олноор нь олж морьт харваанд сургасан байдаг. Миний санаа юу байсан бэ гэвэл өв соёл уламжлалаар дамжуулан "жалгын" харанхуй байгаа амьдралаас гэрэлд хүргэж сайн хүн болгоно гэж мөрөөдөж явдаг. Тэр хүүхдүүддээ "таван жилийн дараа Австралийн сургуульд төгсөнө. Төрдөө, эх орондоо хэрэгтэй хүн болно" гэж мөрөөдлөө хэлдэг.

Гэтэл бүтэхгүй хүмүүстэй нийлж, архи дарс ууж явахад нь миний хувьд загнаж, алгаддаг. Тэрэнд өсөрхөж, багш нар загнаж зэмлэсэн учраас энэ мууг хорлоно гэх байдлаар хандсан байна. Яг үнэнийг хэлэхэд энэ өвөл мориндоо байршил илрүүлэгч суулгаж, хадаг зүүгээд төрсөн нутаг болох Богд ууланд нь тавья гэж бодож байсан. Камерын бичлэгийг үзэхэд Халзан морь минь сугарч үлдээд, зугтааж байгаа нь бичигдсэн байсан. Гэтэл хулгайч нар араас нь хөөгөөд морьтой нийлүүлээд аваад явчихсан байсан. Үхэл рүүгээ явж байгаагаа тэр морь мэдсэн байгаа байхгүй юу. Би цагдаа нартай тэр бичлэгийг үзэж байхдаа өөрийн мэдэлгүй асгартал уйллаа" хэмээсэн юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн