Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
Маргаашаас буюу 17-ны мягмар гаргаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.
6.17-6.27 /10 хоног/ | Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид |
Женекс зочид буудал, "Ой мод" ХХК, УДДТ-59-с хангагддаг хэрэглэгчид | |
Тэнгис кино театр, Засгийн газрын XI, V байр, "Тахь-ко" ХК, Дүрслэх урлагийн музей орчим, УДДТ-62-с хангагддаг хэрэглэгчид |