Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагаас тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөр авах мэс заслыг УХТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгортой хамтран амжилттай хийжээ.
Мөн эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа аж.