fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулж буй "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумын нээлт өнөөдөр (2025.06.19) боллоо. 

Энэ талаар Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Олон улсын ахмадын холбооноос ахмад настны бие даасан конвенцтой болох асуудал олон жил яригдсан. Үүнийг Монголын ахмадын холбоо болон төр засаг дэмжсээр ирсэн.

Үр дүнд нь  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны хүний эрхийн талаарх конвенц боловсруулах асуудлыг 2025 оны 58 дугаар чуулганаараа авч хэлэлцэн “Ахмад настны хүний эрхийн талаарх олон улсын заавал дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий баримт бичгийг боловсруулах, хүний эрхийн зөвлөлд өргөн барих мандат бүхий Засгийн газар хоорондын нээлтэй ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэсэн.

Манайд Үндсэн хуулиас улбаатай ахмад настны 10 эрх бий. Хэдий хэрэгжиж байгаа ч олон улсаас “ахмадын эрхийн тухай” конвенц гарчихвал энэ чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, хууль эрх зүйн таатай орчин бүрдэх юм.

Тус форумаар бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, ахмадуудын эрхийн төлөөх нэгдмэл үзэл санааг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Дэлхий дахинаа төрөлт буурч, ажиллах хүчний хомсдол, ахмад настны амьдралын чанар болон эрхийн тухай асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед улс орнуудын хамтын ажиллагаа, манлайлал чухал нөлөөтэй.

Монгол Улс бүс нутгийн болон олон улсын түвшинд ахмадын эрхийг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлд манлайлан ажиллах болно” гэв.

Форумд Филиппин, Балба, Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, олон улсын байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Ахмад настнуудад тулгарч буй асуудлыг хэлэлцэж, туршлага хуваалцан, эрхийн хэрэгжилтийг хангах хууль зүйн орчныг сайжруулах зорилгын хүрээнд санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн