Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа.
Түүнчлэн хурлын шийдвэрийн дагуу дараагийн их хурлын тов гарах хүртэл тус танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилох тогтоол баталсан аж.
Л.Төр-Одыг ямар шалтгаанаар огцруулсан тухай албан ёсны эх сурвалжийн мэдээлэл одоогоор гараагүй байна. Удирдах зөвлөлийн хурлын үеэр МҮХАҮТ-ын ажилтнууд Л.ТөрОдыг эсэргүүцэж гадаа нь жагсаж, ажил хаяхаа мэдэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн бололтой.