fitness
  • 44 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүр орчимд явган хүн явах зайгүй автомашин зогсдог.

Уг байршилд далд зогсоол барих талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Улсын Их Дэлгүүр орчимд авто зогсоолын хүртээмж мууг хэн бүхэн мэднэ. Их дэлгүүрийн баруун талд 1,400 гаруй м.кв нийтийн эдэлбэр газар дээр автомашинуудыг төлбөргүй зогсоож байна.

Уг байршилд автомашины их багтаамжтай, далд зогсоол төлөвлөх боломжтой гэж харж байна. Далд зогсоол барьснаар оршин суугчид болон явган зорчигчдын ая тухтай байдал хангагдах юм.

Автомашины далд зогсоолыг хувийн хэвшлүүдтэй хамтарч барьж, ашигтай талбайн 20-30 хувьд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгоно.

Архитектор төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, нээлттэй тендер зарлаж, хувийн хэвшлийг дэмжинэ.

Их багтаамжийн далд авто зогсоол нь төлбөртэй байна" гэж мэдээллээ.

Авто зогсоолын төлбөрийг тухайн зам, талбайн тохижилтод зарцуулах аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн