Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 27-нд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумын зарим айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийнэ.
Засварын ажил байршлаасаа хамаарч 09:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.