fitness
  • 34 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

Энэ удаагийн төсвийн тодотголоор Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн орлогыг 48.1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 47.1 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа юм. Өнгөрсөн онд тус санг 2.5 их наядын орлоготой, 2.3 их наяд төгрөгийн зарлагатай байхаар баталж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлийн чанарт суурилсан санхүүжүүлэлтийн тогтолцоо хэрэгжээд нэлээд бэрхшээл үүссэн. Эмнэлгүүдийн гүйцэтгэлийг бүрэн тавьж чадахгүй байна. Зарим эмнэлэгт өр ширтэй байгаа.

Цалин хөлсний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаад хойноосоо урагшаа татах хэлбэрээр санхүүжүүлэлтийг гүйцээж өгөхөөр болсон. Наадмаас өмнө санхүүжилтийг гүйцээж өгөхөөр ажиллаж байна. Цаашдаа тогтолцооны алдааг засах, өр ширийн асуудлыг цэгцлэхээр бэлдэж байгаа. 

Дутагдаад байгаа мөнгийг нөхөхөд авлагатай хоёр банкнаас мөнгөө авчихад овоо өр дарагдахаар байгаа. Тухайлбал Капитал банкны эцсийн үлдэгдэл 75.5 тэрбум төгрөг, Чингис хаан банкны эцсийн үлдэгдэл 30 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас эцсийн үлдэгдлийг 89.7 тэрбум төгрөгөөр тохирсон. Энэ мөнгийг буцаагаад дансандаа оруулахад өнөөдрийн өр ширнээс бүрэн гарах боломжтой. 

Чингис хаан банкнаас мөнгөө авчихмаар байна. Бид ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа. Буцааж мөнгөө авах гэтэл үл хөдлөх хөрөнгө оруулж тавьчхаад зарж борлуулагдахгүй асуудалтай байна" хэмээн мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн