Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 23-29-нд нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 29 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 82 нь объектын гал түймэр, 18 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи шуурга, тав нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.