Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна.
Эхний ээлжийн 2.4 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг хийж дуусгаж, зургаадугаар сард зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар тус 2.4 км авто замын нийт ажлын явц 93 хувьтай байна. Тодруулбал, тохижилтын ажил 65 хувь, далан ухмалын ажил 100 хувь, зорчих хэсгийн ус зайлуулах лотки суурилуулалт 90 хувь, хашлага суулгах 96 хувь, замын тэмдэглэгээ 100 хувьтай байна.
Харин үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ. Тус авто зам нь Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэл буюу үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах байдлаар үргэлжилнэ. Авто замын нийт ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд авто замын асфальтбетон хучилт дуусах шатандаа явж байна. Тодруулбал, талбайн цэвэрлэгээний ажил 74 хувь, ухмалын ажил 90 хувь, далангийн ажил 100 хувь, тулц хана 100 хувь, нэмэлт тулц хана 100 хувь, суурийн ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто зам нь:
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ