fitness
  • 69 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

“Чингис хаан” үзэсгэлэн ирэх оронд Берлинд нээгдэхээр болжээ. Музейн удирдлагууд Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал профессор Маттиас Вемхофф, тус музейн эрдэм шинжилгээний ажилтан доктор Антон Гасс нартай албан ёсны уулзалт хийв.

Уулзалтаар ирэх онд Берлинд нээгдэх “Чингис хаан” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, музей хоорондын хамтын ажиллагааны гэрээ, каталогийн хэвлэл, дагалдах хөтөлбөр, сурталчилгаа болон бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн аж.

Чингис хаан Үндэсний музей нь 2023 онд Францын Нантын түүхийн музейд “Чингис хаан”-ы тухай олон улсын үзэсгэлэнг, 2024 онд Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний ховор дурсгалуудыг багтаасан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Улаанбаатарт дэлгэн үзүүлсэн.

2025 онд Чехийн Прага хотод “Чингис хаан” үзэсгэлэнг зохион байгуулж, Японы Осака хотноо болох “World Expo 2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцож байгаа юм.

Мөн саяхан Швейцарийн Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн нээгдэж, Европын үзэгчдэд Монголын түүх, соёлыг сурталчлан хүргэсэн. 

Эх сурвалж: Чингис хаан үндэсний музей

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн