fitness
  • 533 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүн багтжээ. 

КОВИД-19-ийн тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн талаар арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлж байв. Түүнчлэн энэ үеэр тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм. 

Бусад мэдээ

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаа

Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга, тавхайн согогийн үзлэг хийлээ

Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга, тавхайн согогийн үзлэг хийлээ

ГССҮТ Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн сургалт, үзлэг оношилг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн