fitness
  • 541 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-18

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдал” хөтөлбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр болж хоёр тал хамтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки нар үзэглэж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцсон юм.

Энэхүү гэрээний хүрээнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 109,415 ам.долларын (344,659,940 орчим төгрөг) өртөг бүхий мэс заслын дурангийн аппаратыг нийлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан байна.
Ингэснээр дүүрэгтээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна алслагдсан дүүргийн хүн амын эрүүл мэнд, амь насыг аврахад цаг хугацаа хэмнэх, дагалдах бүх хүндрэлээс сэргийлэх томоохон хөрөнгө оруулалт болж буй бөгөөд цаашид дээд шатлалын эмнэлгүүдийн үзүүлэх тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх гол хүчин зүйл болж буй юм.

Бусад мэдээ

Монгол Улсад амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна гэж дүгнэжээ

Монгол Улсад амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна гэж дүгнэжээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар тойм мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний

БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна

БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар болон Монгол Улсад авч хэрэгжүүлж буй араг хэ

Ариунзул С.
Ариунзул С.