Катар улсад өчигдөр Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Эль Хаур хотын "Al Bayt" цэнгэлдэхэд болж Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани үг хэлэв.
Төрөлхийн "Caudal Regression Syndrome"-той Аль Муфтахын өгүүлэмжээр эхэлсэн ёслолд Оскарын шагналт жүжигчин Морган Фрийман "Хүн бүрд нээлттэй" хэмээн дэлхий нийтийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх үзлийг түгээв.
Нээлтийн ёслол 30 минут үргэлжилсэн бөгөөд цэнгэлдэхэд цугласан олон мянга, дэлхий дахинд сая сая үзэгчийг бишрүүлжээ.
Анх удаа Азийн дуучин ДАШТ-ий нээлтэд голлож BTS хамтлагийн дуучин Чон Жун Гүг болон Катарын дуучин Фахад Аль Кубаиси нар "Dreamers" дуугаа толилууллаа.
Энэхүү ёслолд Катарын соёл, өв уламжлалыг харуулсан бөгөөд хөл бөмбөг нь олон улсын эв нэгдэл гэдгийг илэрхийлжээ.