Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв, Хасбанктай хамтран амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, иргэдэд зориулсан "НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн эксперт, санхүүжүүлэгчид оролцох нэгдсэн арга хэмжээг ирэх сарын 1-ний 13:30 цагт Улаанбаатар хотноо Millenium plaza-д зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээний тухай: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр бүхийл салбарт Ногоон Эко тодотгол давамгайлах болсон. Ойрын жилүүдэд Тогтвортой хөгжилд нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь барилгын салбарын хөгжлийн чиг хандлага болоод байна. Барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдэл нь НОГООН БАРИЛГА юм. Ногоон барилга барих, ногоон барилга төлөвлөх гол үндэс нь эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс эхлэнэ. Хүлэмжийн хийг бодитой бууруулж байгаа хотууд, төсөл хөтөлбөрүүдэд олон улсын болоод дотоодын банкуудын урт хугацаатай ногоон зээлийн боломжууд, санхүүжилтийн талаар тус арга хэмжээний үеэр мэдээлэл хүргэх болно.
Оролцогчид: Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, иргэд бүтээн байгуулалтаа ногооруулах нь ойрын хөгжлийн ирээдүй, чиг хандлага тренд болох юм. “НОГООН БАРИЛГА”-ЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ
арга хэмжээ нь ямар? БОЛОМЖ & ШИЙДЭЛ байгааг эрэлхийлэх болно.
Арга хэмжээний чиглэл: Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж, 2022-2025 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд “Ногоон хот” хөтөлбөрийн ажлын хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, ОДОО, ИРЭЭДҮЙД хэрэгжих барилгын төсөл хөтөлбөрүүд хүлэмжийн хийг бууруулах, ямар БОЛОМЖ, ШИЙДЭЛ байгаа талаар мэргэжлийн экспертүүд туршлагаасаа хуваалцана.
Хөтөлбөр
Жич: Тус арга хэмжээний үеэр Ногоон зээлийн талаар мэдээлэл хүргэх
Эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууц төлөвлөлт, гүйцэтгэл болон бусад мэдээллийг зөвлөх инженер, архитектор, мэргэжилтэнүүдээс авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7717-5757 , 9009-2844, 80902844