fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.

Тэрбээр "Хэдхэн хоногийн өмнө Мөнгөний бодлогоо батлуулсан Монголбанк бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. НДС-д 1 сая даатгуулагч, 50 мянган ажил олгогчийн мөнгөн хөрөнгө хадгалагдаж буй. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцох, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой. Монголбанк арилжааны банкнуудыг дээрэмддэг, ААН-үүдийг дампууруулдаг асуудал нь хэвээр байна.

Капитал банкны асуудлын хүрээнд хураагдсан хаусыг Монголбанкны удирдлагууд өөртөө аваад, байгууллагын хөрөнгөөр засвар тохижолт хийсэн байна.

Тодруулбал, Сэлхийн зусланд байрлах "Zambulin Village" хотхоны гурван хаусыг хураан авч, Монголбанкны хөрөнгөөр тохижуулсан, Тэргүүн дэд ерөнхийлөгч нь дотор нь амьдарч байгаа талаар иргэд мэдээлж байна. Үүнийг шалгаж, тогтоох ёстой.

Зөвхөн НДС дээр л гэхэд 100 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Монголбанкны эрх хүлээн авагчид яагаад дураар аашилж, завшиж, зарцуулж байдаг вэ. Иймд УИХ-ын дарга та хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж өгнө үү" гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.