"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм.
Хэдийгээр өвлийн идэш бэлтгэхтэй холбоотойгоор орон нутгаас мах их ирж байгаа ч эрэлтийг дагаад үнэ өсч байгаа аж.
Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 14000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 7500-7800 төгрөгийн ханштай байна. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ямааны арьс өлөнтэйгөө 20-23 мянган төгрөг, хонины өлөн кг нь 4000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 9000 төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 11 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар: