fitness
  • 682 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Нийслэлийн 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр НИТХ-аар хийж байна.

Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Дүгнэлтүүд:

  • Нийслэлийн хэмжээнд 27,200 үл хөдлөх хөрөнгө байгаа гэх судалгаа бий. Гэтэл есөн дүүргийн улсын бүртгэлийн нэгдсэн дүнгээр 17,700 үл хөдлөх хөрөнгө байгаа нь зөрүү үүсгэж байна. Эдгээрийг бүртгэлжүүлж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
     
  • 2012 онд НИТХ-аар баталсан Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг 1.5% болгож нэмэгдүүлснээр ирэх онд 26.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэх боломжтой.
     
  • Улаанбаатар хотод хоёроос дээш үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаадын болон монгол иргэний судалгааг гаргаж, гурав дахь үл хөдлөх хөрөнгөөс татвар ногдуулж болно.
     
  • Нийслэлийн өмчийн барилгуудыг НИТХ-аас баталсан тарифын дагуу түрээслүүлснээр 1.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ.
     
  • Баянзүрх, Хан-Уул дүүргийнхэн Мал, амьтны албан татварын хуулийн дагуу мал бүхий иргэдэд татвар ногдуулж ажиллах хэрэгтэй байна.
Чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, гадаадын албан томилолт, сургалт семинар зохион байгуулахгүй зэргээр төсвийн зардлаа бууруулах боломжтойг М.Эрдэнэжаргал хэлж байв.

Бусад мэдээ

Газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байгаа тул эрхзүйн орчныг сайжруулна

Газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байгаа тул эрхзүйн орчныг сайжруулна

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралда

Гадаад нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан инфляц 10 хувиас буугаагүй байна

Гадаад нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан инфляц 10 хувиас буугаагүй байна

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн

Ариунзул С.
Ариунзул С.