fitness
  • 645 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Цагдаагийн байгууллагаас “Мал мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ эхэлснээс хойш сарын хугацаанд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 69 хэргийг илрүүлэн яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Оюунболд "Арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс 2 чиглэлд хөдөлгөөнт эргүүлээр, байнгын постод үүрэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт хийх явцад иргэд гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж байгаа тохиолдол багагүй байна. Гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 13.5.1 дүгээрт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хяналт шалгалт хийх хугацаанд өвлийн идшээ бэлтгэж буй иргэд гарал үүслийн гэрчилгээгүй, хаанаас, яаж гэрчилгээ авахыг мэдэхгүй мөн жолооч нар би мэдэхгүй байна, зүгээр хүн ачаад өгөөч гэж гуйсан надад тийм гэрчилгээ байхгүй гэх тайлбаруудыг хэлж байсан" гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Даваасүрэн "Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн цахим гэрчилгээг  улсын хэмжээнд 2019 оноос хэрэгжүүлээд 3 дахь жилдээ нэвтрээд явж байна. Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авч болдог болсноороо өнөөдрийн байдлаар 1.400.000 орчим гэрчилгээг бичсэн байна.

Ямар шалтгаанаар гэрчилгээг авдаг вэ гэхээр малын шилжилт хөдөлгөөн хийх үед мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулж өгч байгаа юм. Ингэснээр тухайн малыг эрүүл аюулгүй, ямар нэгэн гоц халдварт өвчин гараагүй, малын хулгай биш гэдгийг нотолж байгаа юм.         

Иргэн, аж ахуй нэгж, байгууллага төв суурин газарт худалдаалах зорилгоор бэлтгэн нийлүүлж байгаа мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнд Мал эмнэлгийн байгууллагаас гэрчилгээг авч цахим санд бүртгүүлсний үндсэн дээр тээвэрлэх, тээврийн хэрэгслийн жолооч мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээтэй эсэхийг шалгасны үндсэн дээр тээвэрлэх үүрэгтэй" гэлээ.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮2.4 их наядаар буюу 38% өссөн байна

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮2.4 их наядаар буюу 38% өссөн байна

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлэ

"Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар, Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх авто замыг шинэчлэхээр хашлагыг сольж байна"

"Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар, Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх авто замыг шинэчлэхээр хашлагыг сольж байна"

Улаанбаатар хотод хоёр байршилд зам засварын ажил эхлэх гэж байгаа аж.Энэ талаар нийслэлээс "Авто за

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн